Д.Оюумаа: 50 ч хүрээгүй эрэгтэй хүнээр доромжлуулан байж суудал тавьж өгөхгүй

Цахим орчинд нэгэн эмэгтэйн зургийг “Хөгшин хүн сандал тавиад өгөөч гэхэд ХУЦ гэж хэлэх юм” хэмээх тайлбартайгаар оруулсан. Улмаар нийтийн тээврийн автобусанд суудал тавьж өгөх ёстой, үгүй гэх зэргээр иргэдийг талцуулаад байна. Зураг нь цацагдсан охиныг Д.Оюумаа гэдэг бөгөөд дараах тайлбарыг хийлээ.
“Хүн намайг гүтгэж байгаа бол би өөрийгөө өмөөрнө. Найз нөхөд, гэрийнхэн маань ингэхгүйг мэдэх болохоор би тайван байна. Сошиал нөлөө, цуурхал 4G-ээс хурдан тархдаг юм байна. Өндөр настай биш 45-50 орчим настай эрэгтэй хүн байсан. 50 ч хүрээгүй эрэгтэй хүнээр доромжлуулаад зандруулан байж суудал тавьж өгөхгүй ээ. Би хуц гээгүй чадахгүй гэсэн. Жирэмсэн, хүүхэдтэй хүн, 6 настнууд, хүнд ачаатай хүн, эмээ өвөө нарт залуучууд хэлүүлэлтгүй суудал тавиад өгдөг болсон” гэжээ.
Б.БАЯРТ

Similar Posts

5 3 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
айн
айн
1 year ago

Сайн байна.